
Өнгөрсөн долоо хоног AI ертөнц дээр гурван зүйл зэрэг тод харагдлаа: хэн хэнийг ажиллуулж байна, хэн рүү мөнгө урсаж байна, бас хэн эцэст нь мөнгө хийх гэж байна вэ гэдэг.
Frontier lab-уудын өрсөлдөөн одоо "аль model нь илүү ухаантай вэ?" гэдгээс хальчихсан. Talent, capital, business model-ын дайн болж хувирч байна.
🔵 Main Signal — ChatGPT-д зар орж эхэллээ

OpenAI ChatGPT дотор зар туршиж эхэллээ. Энэ бол жижиг feature update биш. AI assistant гэдэг бүтээгдэхүүний бизнес model өөрчлөгдөж эхэлж байна гэсэн үг.
Юу болсон бэ?
OpenAI АНУ-д self-serve Ads Manager-ийн beta гаргалаа. Өөрөөр хэлбэл компаниуд ChatGPT дотор өөрсдөө зар тавьж эхэлнэ. CPC, CPM bidding хоёулаа байгаа. Minimum spend ч байхгүй.
Dentsu, Omnicom, Publicis, WPP зэрэг agency-ууд, Adobe, Criteo, Pacvue зэрэг adtech компаниуд аль хэдийн холбогдсон. Дараагийн expansion нь UK, Mexico, Brazil, Japan, Өмнөд Солонгос.
Тоонууд нь ч жижиг биш. OpenAI энэ жил $2.5 тэрбумын ad revenue, 2030 он гэхэд $100 тэрбум зорьж байна.
Яагаад чухал вэ?
Сүүлийн хоёр жил AI-г "чиний хувийн үнэгүй туслах" гэж зарсан. Одоо тэр туслах чинь өөрөө зарын platform болж эхэлж байна.
Үнэнийг хэлэхэд энэ storyline шинэ биш. Google Search яг энэ замаар явсан. Эхлээд супер хэрэгтэй tool. Дараа нь monetization. Ялгаа нь гэвэл search engine чамд link өгдөг байсан. Харин AI assistant чамтай ярьдаг.
Тэгэхээр зар нь banner биш, conversation дунд орж ирнэ гэсэн үг. Илүү subtle. Илүү persuasive. Бас бага зэрэг creepy болох эрсдэлтэй.
Нэг ёсондоо internet-ийн дараагийн "sponsored answer" үе эхэлж байх шиг.
Mongolia-д юу гэсэн үг вэ?
Mongol digital marketing салбарын хувьд шинэ layer нэмэгдэнэ.
Одоогийн ecosystem бол үндсэндээ Facebook + Google дээр тогтож байгаа. Удахгүй "AI assistant дотор яаж харагдах вэ?" гэдэг асуулт нэмэгдэнэ.
SEO-ийн дараа AEO (AI Engine Optimization) гэх үг их сонсогдох байх.
Agency-ууд ч "ChatGPT дээр brand маань яаж mention болох вэ?" гэж бодож эхэлнэ. Одоохондоо хол мэт санагдана. Гэхдээ AI tool-ууд яг Facebook Ads шиг "анх тоглож байсан хүмүүс" хамгийн их advantage авдаг цикл рүү орж байна.
Тэгээд ч honestly, хэдэн жилийн дараа "энэ answer organic уу эсвэл sponsored уу?" гэдгийг ялгах гэж office-ийн хүмүүс Toki notification шалгаж байгаа юм шиг анхааралтай scroll хийж суух магадлалтай.
🔵 Main Signal — Талент дайн: Karpathy Anthropic-руу шилжив
Энэ долоо хоногийн хамгийн хүчтэй signal нь шинэ model биш байлаа. Нэг хүний career move байсан.
Юу болсон бэ?
Andrej Karpathy — OpenAI-г 2015 онд хамт байгуулсан, Tesla-ийн Full Self-Driving-г ахалж байсан, AI салбарын хамгийн нөлөөтэй researcher-үүдийн нэг — May 19-нд Anthropic-д нэгдлээ.
Тэр pre-training team дээр, Nick Joseph-ийн удирдлагад ажиллана. Хамгийн interesting хэсэг нь: Claude-ийг ашиглаж дараагийн Claude-ийн pre-training-ийг хурдасгана. Өөрөөр хэлбэл AI-аар AI бүтээнэ.
Karpathy-гийн career trajectory өөрөө AI industry-ийн timeline шиг харагдаж байна: OpenAI → Tesla → OpenAI → Eureka Labs → Anthropic.
Яагаад чухал вэ?
Frontier lab-ууд одоо бараг neck-and-neck явж байна. Илт тасарсан winner алга.
Тийм үед хамгийн сайн talent хаашаа явж байна, хамгийн том мөнгө хаашаа урсаж байна гэдэг нь momentum-ийг илүү сайн харуулдаг. Одоогийн байдлаар хоёулаа Anthropic руу чиглэж байна.
Сарын өмнө Google Anthropic-д нийт $40 тэрбум хүртэл хөрөнгө оруулна гэдгээ зарласан. $10B нь шууд. Үлдсэн $30B нь milestone-based — cash болон compute хэлбэрээр. Amazon ч бас нэмээд $5B хийсэн.
Хамгийн funny хэсэг нь: Google өөрийн Gemini-тэй өрсөлдөж байгаа компанид асар их мөнгө хийж байна. Яагаад гэвэл Claude enterprise зах зээл дээр маш хүчтэй явж байгаа. Өөрөөр хэлбэл "if you can't beat them, own part of them" strategy.
Mongolia-д юу гэсэн үг вэ?
Talent war зөвхөн San Francisco-д болоод байгаа юм биш.
Remote ажиллах culture AI салбарт үндсэн default болж эхэлсэн. Mongol AI/ML engineer-үүдийн хувьд энэ нь нэг талаар brain drain. Нөгөө талаар Улаанбаатарт сууж байгаад frontier lab-тай ажиллах боломж.
Өмнө нь "хаана амьдардаг вэ?" чухал байсан. Одоо "ямар internet connection, ямар skill set-тэй вэ?" гэдэг нь илүү чухал болж байна.
Karpathy шиг хүмүүсийн career path харахаар AI industry-д company loyalty-оос илүү momentum loyalty давамгайлаад эхэлжээ гэж харагдана.
⚡ Quick Bites
1. Anthropic-ийн хамгийн хүчтэй model — хэтэрхий аюултай учир нуугдлаа. Mythos нь Opus 4.6-аас дээгүүр tier. Cybersecurity дээр онцгой хүчтэй. 27 жилийн настай OpenBSD, 17 жилийн FreeBSD-ийн zero-day сул талуудыг өөрөө олсон. Anthropic public launch хийгээгүй. Зөвхөн ~50 шалгагдсан security байгууллагад "Project Glasswing"-ээр өгч байна. "Манай model арай дэндүү capable болчихлоо" гэдэг statement анх удаа бодит мэдрэмж авч эхэлж байна.
2. Apple-ийн шинэ Siri-г Google Gemini ажиллуулна. Жилд ~$1 тэрбумын deal. Siri-д зориулсан 1.2 их наяд parameter-тэй Gemini variant ашиглана. Энэ оны сүүлээр launch хийх төлөвтэй. Apple одоохондоо "өөрсдөө build хийх" биш "түрээслээд хурдан ship хийх" зам сонголоо.
3. xAI × Mistral хамтрах яриа. Elon-ы xAI Францын Mistral-тай хамтарч магадгүй гэх мэдээлэл гарлаа. Албан ёсоор батлагдаагүй. Гэхдээ EU sovereignty + Elon compute нийлбэл AI landscape дээр сонирхолтой шинэ axis гарч ирнэ.
4. Засгийн газар AI model-уудыг launch-аас ӨМНӨ шалгана. АНУ-ын NIST-ийн дор Google, Microsoft, xAI зэрэг компаниуд public болоогүй model-уудаа safety evaluation-д өгч эхэлнэ. "Ship first, fix later" mentality AI дээр бага багаар дуусч байх шиг.
5. OpenAI × Dell — Codex enterprise-ийн дотоод server рүү орлоо. AI coding agent-ууд одоо on-premise/hybrid environment дээр ажиллах боломжтой болж байна. Data гадагш гаргаж болдоггүй банк, enterprise-үүдэд маш том deal.
6. ChatGPT-д хувийн санхүүгийн туслах. Budget, spending, savings recommendation ChatGPT дотор орж ирж байна. AI "ажил хийдэг tool" байхаас "амьдралын зөвлөх" рүү шилжсээр.
🇲🇳 Mongolia Angle — Claude enterprise давалгаа үргэлжилж байна
Issue #1 дээр бид KPMG, PwC-ийн Claude alliance-ийн тухай ярьсан. Энэ долоо хоног тэр зураг бүр тодров.
Google Anthropic-д $40B хийж байгаа гол шалтгаан нь Claude enterprise market дээр маш хүчтэй явж байгаа явдал. Том компаниуд Gemini биш Claude-ийг сонгож байна.
Mongolia дээр энэ нь chain reaction үүсгэнэ. Global Big-4, банк, consulting firm-үүд Claude stack руу шилжих тусам local office, partner, client-ууд нь ч тэр ecosystem рүү аажмаар татагдана.
Khan Bank-ийн audit, Erdenes-ийн advisory, enterprise workflow-ууд "Claude-assisted" болох нь "болох уу?" биш, "хэзээ вэ?" гэсэн асуулт болж байна.
Нөгөө талд OpenAI ads эхэлбэл Mongol marketing салбар ч шинэ distribution layer-д бэлдэж эхэлнэ.
AI tool-ууд одоо productivity app биш. Infrastructure болж эхэлж байна.
🛠 Tool — NotebookLM: өөрийн файлаас AI судлаач

NotebookLM (Google) бол чиний PDF, линк, note, document дээр тулгуурлаж ажилладаг AI tool. Internet-ээс random юм татахгүй. Зөвхөн чиний өгсөн source-оор ажиллана.
Яагаад interesting вэ? Mongol office worker-уудын desktop дээр ихэвчлэн "Final_v2_LAST_REAL_FINAL.pdf" төрлийн 18 файл байдаг. NotebookLM яг тийм workflow-д хүчтэй.
40 хуудастай гэрээ оруулаад: "хамгийн том эрсдэл юу вэ?", "энэ хоёр тайлангийн зөрүү юу вэ?", "энэ meeting-ийн key takeaway-уудыг гарга" гэж асууж болно.
Бас тэр материалаар podcast-style audio summary хийж өгдөг. Замдаа сонсоход surprisingly useful. Hallucination нь бага. Учир нь open internet биш, зөвхөн чиний source дээр суурилдаг.
💭 Ending observation
Хоёр жилийн өмнө асуулт нь "AI ухаантай юу?" байсан. Энэ долоо хоногийн дараа асуулт өөр болсон байна.
Хэн talent-ийг авчих вэ. Хэн compute-ийг эзэмших вэ. Хэн monetization-ийг control хийх вэ. Бас аль model-ийг public болгож болохгүй хэмжээнд хүрчихэв гэдэг.
Karpathy шилжлээ. Google $40B хийлээ. Anthropic хамгийн хүчтэй model-оо нуучихлаа. OpenAI зар орууллаа.
Энэ долоо хоног техникээс илүү power-ийн тухай байлаа.
Ням гарагт дахин уулзацгаая.
— Billy

